Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас санхүүжүүлэн хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний талаар мэдээллийн сан бүрдүүлж, төслийн санхүүжилт, Бодитийг удирдах, хянах, тайлагнахад Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан-Төсвийн мэдээллийн системийг ашиглана. Энэхүү мэдээллийн системийн зорилго:
  • Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас олгох орлогын шилжүүлгийн төлөвлөлт, Бодит, бүртгэл, тайлагналтын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх;
  • Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, тэдгээрийн санхүүжилт, бүртгэл, тайлагналтыг орон нутгийн хөгжлийн сангийн системээр дамжуулан хэрэгжүүлэх;
  • Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хуваарилалтыг ил тод болгох, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй төслүүдийн Бодит, зарцуулалт нь батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжиж буй эсэхэд хяналт тавих боломжоор хангах;
  • Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, тэдгээрийн хүрээнд худалдан авч буй бараа, ажил, үйлчилгээнд олон нийт хяналт тавих боломжоор хангах замаар “шилэн данс”-ны тогтолцоо бүрдүүлэх;
  • Холбогдох байгууллага, албан тушаалтан орон нутгийн хөгжлийн сангийн мэдээллийг үнэн зөв, цаг хугацаанд нь оруулах, мэдээллийн үндсэн баримт бүрдүүлэх, бүртгэх, хадгалах, хамгаалах нөхцөлөөр хангах.

2020 © Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн систем | Сангийн яам